Өглөөний мэнд

Өглөөний мэнд

Эрүүл мэндийн салбар нь 2020 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтот уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 1-р тасгийн хамт олон эмч, ажилчдын нөр их хөдөлмөрийг ойлгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулах бөгөөд “Эерэг хандлага - инээмсэглэлийг өөрсдөөсөө эхлэе" уриагаар ажлаа хийж байна. Бид ажил дээрээ ажлын хувцаа жигдрүүлэн өмсөж, таних тэмдгээ тогтмол зүүж, үйлчлүүлэгчээ хүндэтгэн ажиллаж байна.

Та бүхэн биднийг дэмжиж бас инээмсэглэж үйлчлүүлээрэй.