Үйлдвэрчний Эвлэлийн Хороо


Үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хороо нь 1992 онд байгуулагдсан.  Хууль зүй дотоод хэргийн яаманд 1995 онд бүртгүүлж 571 тоот Гэрчилгээ, Тамга тэмдэгтэй болсон. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 132 гишүүнтэй, тус төвийн нийт 143 ажиллагсад байдаг. Эмч 40, сувилагч 46, бусад ажиллагсад 52 нийт гишүүдийн 80  гаруй хувь нь эмэгтэйчүүд , өрх толгойлсон 15 эмэгтэй байна. Тус хороо нь жил бүр захиргаатай 1-2 жилийн хугацаагаар хамтын гэрээг байгуулан ажилладаг.

Эрхэм зорилго: Хамт олон доторхи эв нэгдлийг хангах, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  гишүүд ажилчдын эрх ашгийг хамгаалах, гишүүн байхын ач тусыг ажилчиддаа ойлгуулж ажилллах нь БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО юм.

Тус хороо нь анх байгуулагдаж байхдаа 56 гишүүнтэй байсан бол одоо нийт ажиллагсдын 95,6% нь МҮЭ-ийн гишүүн болсон байна. Жил бүр гишүүнчлэл нэмэгдсээр байна. Ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, хамт олонд МҮЭ ийн байр суурь, гишүүн байхын давуу талыг мэдрүүлэхийн тулд байнга анхааран ажиллаж удирдлагын багын гишүүнээр хороон дарга байх ёстой гэдгийг удирдлагад ойлгуулснаар 19 жил тасралтгүй удирдах багын бүрэлдэхүүнд орж ажиллалаа.