ЛАБОРАТОРИЙН ТАСАГ

ЛАБОРАТОРИЙН ТАСАГ

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн тасгийн клиник, биохими, иммунологи, бактериологи, мөөгөнцөр, гистологийн лабораториуд нь Японы Sysmex, Японы Olympus, Германы Leica, АНУ-ын X-rida, АНУ-ын STAT FAX брэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан шинжилгээг түргэн шуурхай, найдвартай хийж үйлчилж байна.

Лабораторийн тасаг нь клиник биохими, иммунологи серологи, бактерологи, мөөгөнцөр, гистологи иммуногистохимийн лабораториудтай. Гематологи, биохими, микробиологи, патогистологи гэсэн 4 чиглэлээр, 13 нэр төрлийн шинжилгээг хийдэг.

Тус төвийн харшлын лаборатори нь 15  нэр төрлийн сорилыг олон улсын стандартын дагуу хийж, цэцгийн тоосноос үүдэлтэй харшлыг ялган оношлох өвөрмөц стандарт аллерген, шарилжийн цэцгийн тоосноос үүдэлтэй харшлаас сэргийлэх цацлага аллерген вакциныг жил тутам үйлдвэрлэж оношлогоо, эмчилгээнд хэрэглэдэг.

Манай тасаг нь чанарын дотоод хяналтыг  тогтмол хийж, жил бүр чанарын гадаад хяналтанд оролцож чанарын  баталгаажилтыг хийн ажиллаж байна. Арьсны ховор тохиолдох эмгэгүүдийг dermatology mosaic, иммунофлюресценц, иммуногистохимийн шинжилгээг хийж оношилж байна.

Цагийн хуваарь: 8.00-15.30

Шинжилгээ авах цаг: 08.00-10.00

Яаралтай буюу cito шинжилгээний хариу:

 11.00 минутанд гарна (Цусны дэлгэрэнгүй, шээс, серологи).

Биохимийн ,  иммунологийн шинжилгээ (Dermatology mosaic, ANA-profile, H.pylori, IgE, Dsg1, Dsg3, BP180, VZV, HSV1, HSV2, HbsAg, anti-HCV, НIV, TPHA, RPR ), шууд иммунофлюресценци, цитологи, демодекс хачиг илрүүлэх шинжилгээний хариу тухайн өдрийн 15.00 цагаас хойш гарна.

Биопси буюу арьсны эдийн шинжилгээг Мягмар, Пүрэв гаригт 08:00-10:00 цаг хүртэл авах ба хариу 7-10 хоногийн дотор гарна.

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Цусны ерөнхий  болон боихимийн шинжилгээ өгөхөд:

  • Цусны шинжилгээг өглөө өлөн байх үед буюу 8-10 цагийн үед өгөх тохиромжтой . Шаардлага тохиолдолд хоногийн аль ч үед өгч болно.
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хориглох зүйлс:

              - Биеийн хүчний хөдөлмөр хийх

              - Зүү төөнүүр тавиулах

              - Рентген шинжилгээ хийлгэх

              -  Онц шаардлаггүй бол эм уух болон тариа тариулах

              -  Архи, тамхи хэрэглэхгүй

             - Өөх тостой хоол хүнс хэрэглэх

 Шээсний шинжилгээ өгөхөд:

  • Шинжилгээнд өглөөний өлөн шээс буюу өглөө босоод хамгийн анхны шээсийг өгнө.
  • Шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч тохиолдолд өгч болно.
  • Шээсний шинжилгээ хийх савыг урьдчилан угааж ариутгасан шилэн саванд хийх бөгөөд боломжтой бол лабораториос урьдчилан ариутгасан шил авч бэлтгэх.
  • Цэвэр шилэндээ өлөн шээсний дунд хэсгээс тосон 50-250 мл шээсийг авна.

Нян судлалын шинжилгээ АМЧ:

Сорьц нь: Цус, шээс, хамар залгиурын арчдас, арьсны ил шарх, батга идээ зэрэг бусад биологийн шингэн байна.

Шээсний АМЧ:

  • Өглөө шээхээсээ өнө бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угаана.
  • Лабораториос авсан ариун савандаа  шинжилгээ өгөх өдрийн өглөө шээсний   дунд хэсгээс авна.
  • Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг  хэрэглээгүй байх шаардлагатай.

       Арьсны ил шарх болон буглаа:

  • Ил шарх идээт тууралтын голомтоос хэсэг газрын хатаах будагч бодис болон тосон түрхлэг боолт хэрэглээгүй байх.
  • Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг  хэрэглээгүй байх шаардлагатай.

 Арьсны эдийн шинжилгээ өгөхөд:

  • Эмчийн зөвөлгөөтэй өгнө.
  • Шинжилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан авна. Насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр авна.

Демодекс шинжилгээ өгөхөд:

  • Шинжилгээ өгөх өдөр  тос болон гоо сайхны хатаах гуужуулах бүтээгдэхүүн хэрэглээгүй байх.
  • Шинжилгээ өгөх өдөр нүүрээ будаагүй байх.

Цагаан хорхойн шинжилгээ өгөхөд:

  • Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө туулга хэрэглээгүй байх.
  • Шинжилгээ өгөх өдрийн өмнөх өдөр бэлдмэлийг лабораториос авч явна.
  • Хүүхдээс шинжилгээг авахдаа унтаж байх үед нь хошгоны амсараас хөвөн бамбараар арчиж авна.
  • Өглөө 10 цагаас өмнө лабораторит шинжилгээг авчирч өгнө.

Мөөгөнцөрийн шинжилгээ өгөхөд:

  • Шинжилгээ өгөхөөс өмнөх 5 хоногт ямар нэгэн тосон түрхлэг түрхээгүй, эмчилгээ хийгээгүй байх.