ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА

ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА

Гуравдугаар сарын 30-ны өдрийг Дэлхий даяар эмч нартаа талархалаа илэрхийлдэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлээд 30 гаран жил болж байна.

АӨСҮТ нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг цорын ганц нарийн мэргэжлийн төв эмнэлэг юм. Энд арьсны бүх төрлийн өвчлөл, харшил, хүүхэд, арьс гоо засал, мэс засал зэрэг төрөлжсөн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлдэг. АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн хувьд илүү найдвартай, чанартай, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс тусламж, үйлчилгээ авдаг онцлогтой.

Арьсны өвчин Судлалын Үндэснийтөв -ийн хамт олондоо баярын мэнд хүргэж ажилд нь амжилт хүсье.

Өнөөдөр та ч мөн эмчдээ талархалаа илэрхийлээрэй.