Орон нутагт сургалт зохион байгуулав
МУ-ын засгийн газар 2021-2024 онд хэрэгжүүлж буй “Харшлаас сэргийлэх үндэсний арга хэмжээний хүрээнд , Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Суурьшлын бүсийн харшил төрүүлэгч тоост ургамлыг зүлэгт талбай хэмжээнд арчлан ногоон байгууламжинд ашиглах арга, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх ба нөхөн зүлэгжүүлэх технологийн туршилт, ургамлын тоосны харшил өвчний шалтгаан тархалт, оношилгоо эмчилгээ, харшлаас сэргийлэх аргачилсан заавар зөвлөмж" төслийн хүрээнд Алтай, баруун бүс, Говийн бүсийн аймгуудын дэд ажлын хэсэг, тус аймгуудын арьс, харшлын эмч,бусад эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтыг 2023.9.15-203.10.10 хооронд Баяхонгор, Өмнөговь аймгийн ЭМГ-т тус тус зохион байгууллаа. Сургалтыг АӨСҮТ-ийн харшлын эмч АУ-ны доктор С.Байгалмаа, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Г.Цогзол, Биологийн ухааны магистр П.Минжбадрах, тэргүүлэх зэргийн сувилагч 2р тасгийн ахлах Д.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг удирдан явууллаа.