Гар утасны хэт хэрэглээ ба сөрөг нөлөө" сэдэвт сургалт зохион байгуулалаа.

Гар утасны хэт хэрэглээ ба сөрөг нөлөө" сэдэвт сургалт зохион байгуулалаа.

АӨСҮТ-ийн “Хүүхдийн тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон асран хамгаалагч нарт "Гар утасны хэт хэрэглээ ба сөрөг нөлөө" тухай сургалтыг амжилттай зохион байгуулалаа. 

Тус сургалтаар дамжуулж : 

1. Гар утасны хэт их хэрэглээ нь нойрны эмгэг тусах гол шалтгаан болдог талаар,

Ухаалаг гар утасны дэлгэцээс ялгардаг хөх ягаан гэрэл нь нүдний салстыг гэмтээж, нойргүйдэлд хүргэх гол шалтгаан болж байна. Сошиал хэрэглэгчид шөнө унтахынхаа өмнө гар утсаа их хэрэглэдэг нь давхардсан донтолтын илрэл юм.


2. Хүүхэд хүмүүжүүлэх муу жишээ болж буй талаар,

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нүүр тулж буй гар утсаараа, мессеж, дуудлага хийн ярилцах болсон энэ үед өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг тухай Psychology сэтгүүлд онцолсон байдаг. Бага насны хүүхдэдээ ухаалаг гар утас бэлэглэх нь тийм ч зөв сонголт биш бөгөөд ухаалаг утасны донтолт нь хүүхдийг хөндий, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгодог байна.

3. Ухаалаг гар утасны хэт хэрэглээ залхуурлын эхлэл болдог тухай,

Ухаалаг гар утас нь сэтгэцийн залхуурлыг бий болгодог. Жишээ нь найзуудтайгаа хоол идсэн хойноо тооцоогоо хуваах болохдоо шууд утсаа гаргаж ирээд тооны машиныг ашигладаг. Энэ мэт утасныхаа ачаар өдөр тутам таарах энгийн асуудлуудыг хялбарчлах нь залхуурал, сэтгэхүйн үйл явцыг удаашруулдаг байна.

4. Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зэрэг дэд сэдвүүдийг хөндөж ярьсан болно.

Ухаалаг гар утасны хэт хэрэглээ сэтгэл гутралд хүргэдэг. Нийгмийн сүлжээн дэх гял цял байдал, алдартай, чинээлэг хүмүүсийн амьдрал зэргийн харсаар өөрийнхөө амьдралаас авах сэтгэл ханамж буурч улмаар сэтгэл гутрал, стресст хүргэдэг байна. Тиймд ухаалаг гар утасны хэт их хэрэглээг хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө гэдгийг ухаарч багасгах хэрэгтэй.

Хамгийн гол нь гар утасны хэт хэрэглээ нь хүүхдүүдийн нойрны хэвийн давтамжинд өөрчлөлт оруулж байгаа ба ийнхүү нойргүйдлээс үүсч хүүхдийн дархлаа суларч аливаа өвчлөлд өртөмтхий болж байгаа юм... 

Тиймээс хүүхдүүдийнхээ гар утасны хэт хэрэглээ болон цахим орчин дахь мэдээллийн хайлт зэрэгт онцгой анхаарна уу.

Нийгмийн Эрүүл Мэндийн Ажилтан
Б.Түвшинбаатар