БАЯРЫН ЭНЭ ӨДРҮҮДЭД ЭРҮҮЛ ХҮНСИЙГ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ 👇

БАЯРЫН ЭНЭ ӨДРҮҮДЭД ЭРҮҮЛ ХҮНСИЙГ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ 👇

Шинэ жилийн баяр, амралтын өдрөөр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
  • Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
  • Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
  • Хоолоо тохируулан идэх
  • Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах