Нярайн батга

Нярайн батга

Нярайн батга нь:

  • Ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг.
  • 6 сараас 3 нас хүртэл үргэлжилдэг.
  • Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог.
  • Хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно.
  • Ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг.
  • Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг. 

Нярайд яагаад батга үүсдэг вэ?

  • Шалтгаан тодорхойгүй.
  • Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.
  • Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.

Шинжилгээ наардлагатай юу?

Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд , хэрвээ эрших шинж илэрвэл :

  • Цусны шинжилгээнд: DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin
  • Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил  /bone age measurement/

Ямар үр дагавартай вэ?

  • Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог.  Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.

Ямар эмчилгээ хийх вэ?

1. Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/ , эритромициний гель түрхэнэ.

2. Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: Терациклин- ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. / шүдэнд арилшгүй толбо тогтоодог /