Түрээслэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна

Түрээслэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна

ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Огноо

2020-03-10

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр поликлиникийн 1-р давхарт байрлах 25м2 нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэнэ

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт

Материал хүлээн авах хаяг

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 

2 давхар, 306 тоот, бичиг хэргийн ажилтанд

Материал нээх хугацаа, хаяг байршил

2020 оны 3-р сарын 25-ны өдрийн 10:00 цагт, 

Арьсны өвчин судлалын Үндэсний төв, хурлын зааланд

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1м2=100.000₮ /Нэг зуун мянган төгрөг/

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

  • Эмийн сан нь хүчинтэй хугацаа бүхий мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • 2 дугаар зэрэглэлийн эмийн сан;

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

  • Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 1 давхарт байрлах 25м2 талбай нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулна.
  • ТӨБЗГазрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу түрээслэгч сонгон шалгаруулна.

Оролцогчдийн бүрдүүлж ирэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, (Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Эмийн сангийн нөөц 50.0 сая төгрөгөөс багагүй байх;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • МХЕГ-аас бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тодорхойлол
  • Талбай түрээслэх үнийн санал.

..............................................................................

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АӨСҮТөв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11350269 утсаар авна уу.

            Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж 78, АӨСҮТөвийн өөрийн байр

Холбогдох дугаар: 11350269, 99787279