АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР”- ЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР”- ЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын жилийг зарласантай холбогдуулан "Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар"-ын хүрээнд ЭМЯ, Ахмадын холбоо, Геронтологийн үндэсний төв хамтран ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр “Хайрлая, туслая, дэмжье” аянг зохион байгуулж ажилаллаа. 

   Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчид 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд 5 дугаар хорооны 1 ахмад настан, 6 дугаар хорооны 4 ахмад настан, дугаар хорооны 4 ахмад настан, 8 дугаар хорооны 1 ахмад настан, 10 дугаар хорооны 2 ахмад настан, 11 хорооны 5 ахмад настан, 12 дугаар хорооны 6 ахмад настан буюу зорилтот бүлгийн нийт 23 ахмад настнуудад гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Үүнээс энгийн архаг ширшилт маажуур-1, архаг хөрзөнт хайрст үлд-1, идээт хайрст үлд-1, маажуур-1, хавтгай ширшилт үлд-1, дерматит-1, насанд хүрэгчдийн маажуур-1, экзем-3, хавтгай ширшилт үлд-1, хэвтрийн холголт-4, арьс хуурайшилт-5, хавьтал харшлын дерматит-1, дисгидроз-1 оношлогдож эмчилгээ, тусламж үйлчилгээ зөвөлгөөг өглөө. 

Поликлиникийн тасгийн эмч, сувилагч нар зорилтот бүлгийн 9 иргэн, гэр бүлийн 4 гишүүн буюу нийт 13 хүнд арьсны үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн шаардлагатай эм, тос тосон бүтээгдэхүүнээр ханган ажиллав. Тухайлбал, их эмч Д.Мөнгөнтүлхүүр Ч.Эрдэнэчимэг нар СБД-ийн 12-р хорооны ажилчдидтай хамтран зорилтот бүлгийн 5 иргэнд тусламж үзүүлсэн. Поликлиникийн тасгийн их эмч О.Урангоо Х.Энхжин нар СБД-ийн 6-р хорооны зорилтот 4 иргэн гэр бүлийн 4 иргэнд тусламж үзүүлэн ажиллаа.

Түүнчлэн поликлиникийн тасгийн 113 дугаар өрөөг ахмад настны үзлэгийн өрөөг шинээр нээж зохион байгуулан,  арьс, харүлын их эмч М.Отгонбаярыг ахмадын эмчээр ажилуулж эхлээд байна. Тус аяны хугацаанд нийт арьсны өвчин эмгэгтэй 108 ахмадыг үзэж, оношилгоо шинжилгээ хийн, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Хүүхдийн тасгийн их эмч нар: Д.Уранцэцэг тасгийн эрхлэгч, Н.Золбаяр нар тус дүүргийн 11 болон 12 дугаар хорооны 4 ахмадуудад гэрээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

ЭЭЯТТ -ийн тасгийн эрхлэгч Д.Чанцалдулам, сувилагч Г.Отгонзул нар СБД-ийн 11-р хорооны ахмад настанд үзлэг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Насанд хүрэгчдийн эмгэг судлалын I тасгийн их эмч С.Солонго, Ахлах сувилагч Б.Жавхлант нар СБД-ийн 10, 11-р хороог сонгон, тус хорооны өрхийн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй хэвтрийн, гэрийн асаргаа сувилгаанд байдаг зорилтот иргэдийн судалгааг авч, арьсны өвчтэй 2 хүнийг сонгож, гэрээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Насанд хүрэгчдийн эмгэг судлалын II тасгийн их эмч С.Билгүүнцоож, Ахлах сувилагч Д.Оюунчимэг нар СБД-ийн 8-р хорооны ахмад настанд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Эмчилгээний гоо заслын нөхөн сэргээх тасгийн их эмч Т.Булганцэцэг, сувилагч П.Наранцэцэг нар СБД-ийн  7-р хорооны зорилтот бүлгийн 4 иргэнд тусламж үзүүлэн ажиллаа.