Цус сэлбэх эмчилгээ хийлгэх заалт, хориглох заалт

Цус сэлбэх эмчилгээ хийлгэх заалт, хориглох заалт

Цусны сийвэн ялгах эмчилгээний арга /Плазмаферез/ нь янз бүрийн шалтгаант хордлого тайлах эмчилгээний нэг арга бөгөөд цуснаас хорт бодисыг /антиген, токсин, гаптен, дархлалын иж бүрдэл, бодисын солилцооны хорт бүтээгдэхүүн/ сийвэнгийн хамт зайлуулахын зэрэгцээ цусны эргэн төлжих чанарыг сайжруулах, эргэлдэх цусны эзлэхүүнийг зохистойгоор өөрчлөх ач холбогдолтой. Аферезийн автомат аппаратаар эмчлүүлэгч болон сувилагч нар цусаар дамжих халдварт өртөхөөс найдвартай сэргийлэх, эмчилгээний үр дүнгийн хувьд бусад аргуудаас давуу юм. Аферезийн аппарат нь автоматаар өндөр эргэлтээр цусны шингэн хэсгийг ялган авч, дүрст элементийг буцаан сэлбэх гэсэн 2 үе шаттайгаар явагддаг.

Плазмаферез эмчилгээг хийх заалт:
1. Арьсны өвчнүүд
• Атопик дерматит, нейродерматит
• Намарс /бүх хэлбэрүүд/
• Харшлын дерматит
• Харшлын васкулит
• Хордлого харшлын дерматит
• Чонон хөрвөс
• Цэврүүтэлт
• Хайрст үлд
• Чонон яр
• Склеродерми
2. Бусад эрхтэн тогтолцооны өвчнүүд
• Уушгины өвчнүүд /гуурсан хоолойн багтраа/
• Зүрх судасны тогтолцооны өвчнүүд / артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми, том судаснуудын өвчин/
• Холбогч эдийн өвчнүүд /ревматоидартрит, дерматомиозит/
• Бөөрний өвчнүүд /гломерулонефрит, пиелонефрит, бөөрний хурц болон архаг дутагдал/
• Халдварт өвчнүүд, цусан үхжил
• Сэтгэл мэдрэлийн өвчнүүд цусны өвчнүүд
• Элэгний өвчнүүд
Плазмаферез эмчилгээний эсрэг заалт:
1) Эмнэл зүйн үхлийн үе
2) Парапротейнемийн гипервискозын комын байдал
3) Хурц гемолиз
4) Цусны халдвар
5) Нийт уураг 60г/л-ээс бага
6) Хорт хавдар
Плазмаферез эмчилгээний үед гарч болох хүндрэлүүд:
• Халуурах урвал
• Цус алдамтгай болох үзэгдэл
• Гемодинамикийн өөрчлөлт /Ухаан алдах- Коллапс /
• Халдвар дамжих
• Цитратын хордлого

АӨСҮТ-ийн ЭГЗНС тасгийн их эмч Б.Амаржаргал