Архигүй амьдралыг цогцлооё

Архигүй амьдралыг цогцлооё

“АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аяны хүрээнд:

Архи, согтууруулах ундааны эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх

Олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сурталчилгааны материалыг олон нийтийн сүлжээгээр түгээх, идэвхжүүлэх, хэвлэмэл байдлаар түгээх

Орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажилчдад зориулан сургалт зохион байгуулах

Архи, согтууруулах ундааг зарж борлуулах цагийг богиносгох ажлыг зохион байгуулах

Насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн архи, согтууруулах ундаа, түүний хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх

Баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт өдрийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах

Нийслэл, орон нутгийн “Архигүй аймаг, дүүрэг” тодруулах

Архины хамааралтай иргэдийг архинаас гаргах тусламж үйлчилгээнд хамруулах ажлууд зохион байгуулагдаж байгаа билээ

Насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн архи, согтууруулах ундаа, түүний хор уршгийн таниулах, мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх зорилт 5-ын хүрээнд боловсруулагдсан мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хүргүүлж байна.

Монгол Улсын хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай

7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

7.2.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх

ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд

заасан хариуцлага хүлээлгэнэ

Архигүй амьдралыг цогцлооё