Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн энэ өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” /World Hepatitis Day/ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 2015 онд ДЭМБ вируст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалжээ. Вируст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болж, олон улс орны эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа.

Монгол Улсын Засгийн газар элэгний вирусний халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусний шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Иргэд, ялангуяа залуучууд хепитатын вирусний халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болох юм. Энэхүү өвчнөөс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад иргэд, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал юм.