Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” аяныг 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ удаагийн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

May be an image of one or more people

Гол мессэж:

• Эхийн сүү бол хүүхдийн анхны вакцин бөгөөд тэднийг өвчлөл эндэгдлээс сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой. Эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдралын эхний 6 сард амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт нь эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах нь нярайн эндэгдлийг 45%-иар бууруулах боломжтой.

• Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг үхлийн аюултай халдвараас сэргийлнэ. Хүүхэд 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор хатгалгаа тусах эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

May be an image of child and text

• COVID-19-ийн халдвартай болон халдварын сэжигтэй ээж хүүхдээ ангир уургаар эрт амлуулах, хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөж байна. Халдвартай болон халдварын сэжигтэй ээж хүүхэдтэйгээ өдөр шөнийн турш байнга хамт байх, хүүхдийг арьс арьсаар шүргэлцүүлэх, имж эх асаргаа, ангир уургаар амлуулах нь дөнгөж төрсөн нярай COVID-19-ийн халдвартай эсэхээс үл хамааран нэн чухал. Ингэхдээ ээж халдвар хамгааллын дэглэм баримтлан амны хаалт зүүж, гараа ариутгах нь эх, хүүхдийн хооронд халдвар дамжихаас сэргийлнэ. Ялангуяа цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж багассан үед хүүхдийг эхийн сүүгээр хооллох, эх хүүхдийн дотно харилцааг дэмжих нь хүүхдийг халдвараас сэргийлэх, түүний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чухал аргаа хэмжээ юм. Одоо байгаа мэдээ баримтаар COVID-19 нь нярай, бага насны хүүхдийн эрүүл мэндэд харьцангуй бага эрсдэлтэй байна.

May be an image of child and text

• Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээр COVID-19-ын вирус эхийн сүүгээр дамжих магадлал маш бага гэж үзэж байна. Эх хүүхдээсээ эрүүл мэндийн шалтгаанаас улмаас тусгаарлагдан, хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд сүүгээ сааж хүүхдэдээ өгөхийг зөвлөнө.

• Жирэмсэн эхчүүд эрүүл мэндийн ажилтантай зөвлөж вакцинд хамрагдана.

May be an image of text

• Хөхүүл эхчүүд бусад насанд хүрэгсдийн адил вакцинд хамрагдах бөгөөд вакцин хийлгэсний дараа хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлнэ.

• Монгол улсад 6 хүртэлх сартай нийт хүүхдийн тал хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа бөгөөд 2 хүртэлх настай нийт хүүхдийн дөнгөж 46 хувь нь үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллож байна. Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байна.