Төлөөлөх удирдах зөвлөлд талархал илэрхийлье

Төлөөлөх удирдах зөвлөлд талархал илэрхийлье

Дэлхий дахинд цар тахлын хоёр дахь давлагаа хүчтэй явагдаж байгаа энэ үед тус төвийн "Төлөөлөн удирдах зөвлөл"-ийн гишүүн М.Туяа өөрийн санал санаачилга, нөөц бололцоондоо тулгуурлан төвдөө "Pistola desinfectante" брэндийн ариутгалын буу, нүүрний хаалтыг хандивлаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Цар тахалтай энэ хүнд цаг үед нэн хэрэгцээт шаардлагатай ариутгалын зүйлс өгсөнд төвийн эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс М.Туяа гишүүнд талархал илэрхийлье.