АӨСҮТөвийн Витилиго өвчний таниулах өдөрлөг

АӨСҮТөвийн Витилиго өвчний таниулах өдөрлөг

Дэлхий дахинаа витилиго өвчтэй 70 сая гаруй хүн байна. Витилиго буюу арьс цайх өвчний үед нөсөөгүйдлийн толбо арьсанд үүсдэг бөгөөд хэсэг газрыг хамарч мөн тархмал байдлаар илэрч болдог.

Шалтгаан

Витилиго нь аутоиммуны өвчин бөгөөд энэ төрлийн өвчний үед дархлаа тогтолцоо өөрийн аль нэг эс, эд, эрхтэнрүү довтолдог. Витилиго өвчний үед бидний арьсны нөсөө үүсгэгч эсүүдийн эсрэг аутоиммуни урвал өрнөдөг.

Хэн өвчилж болох вэ?

Аль ч арьсны өнгө, үндэстэнд витилиго тохиолдож болно. Витилиготой хүмүүсийн тал хувьд өвчин 20 наснаас өмнө эхэлдэг. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувьд цусан төрлийн саданд витилиго тохиолдсон байдаг.

Витилиго удамшдаг уу?

Таны ойрын хамаатан саданд витилиго байгаа нь танд витилиго тохиолдоно гэсэн үг биш юм. Хэд хэдэн генүүд витилиго өвчнийг хариуцдаг ч түүн дээр сэдээх хүчин зүйлүүд үйлчилснээр витилиго өвчин үүсдэг гэж үздэг.

Наранд түлэгдэх

Арьсны гэмтэл (зүсэгдэх, түлэгдэлт г.м)

Химийн хүчтэй бодисууд арьсанд үйлчлэх г.м

Эх сурвалж: https://www.aad.org