Тамхи ба өсвөр нас

Тамхи ба өсвөр нас

Тамхи хүний насыг 11-20 жилээр богиносгодог.

Тамхи хүний ой тогтоолтын чадварыг 4%-иар, оюуны үйлдлийг 5,5%-иар бууруулдаг. Мөн амархан ядрах, цочромтгой болох, толгой өвдөх, нойргүйдэх, уур уцаартай болох, хараат байдал үүсгэх зэргээр тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Тамхийг татах явцад хуурай байсан тамхины навч шатан, шатсан утаагаар нь дамжин олон төрлийн хорт бодисууд агаарт дэгдэж байдаг.

Дэлхий дахинд тамхинаас шалтгаалан жилд долоон сая хүн нас барж байгаагийн нэг сая гаруй нь дам тамхидалтын нөлөөнд орсон байдаг аж.

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаанаас харахад нийт оролцогчдын 40% нь гэрийн орчинд, 25% орчим нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг гэжээ.

Дам тамхидалт гэдэг нь өөрийн хүсэл зорилгоос үл хамааран, бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлнэ. Орчны утаанд никотин болон тамхины бохь нь 2 дахин илүү байдаг. Учир нь энэ утаа ямар ч шүүлтүүрээр шүүгддэггүй. Мөн тамхины найрлагад байдаг хорт хавдар үүсгэгчийн ихэнх хэсэг нь орчны агаарт тархаж идэвхгүй тамхичинд шууд нөлөөлдөг. Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисоор амьсгалдаг байна.

Иймд бид "05 сарын 31 - Дэлхийн тамхигүй өдөр"-ийг тохиолдуулан хүүхэд, өсвөр насныхан болон эцэг эх, асран хамгаалагчдад дараах мэдээллийг хүргэж байна.

Дам тамхидалт болон тамхины хэрэглээнээс татгалзаж, ТАМХИНД "ҮГҮЙ" гэх хэлцгээе.