Хумсны мөөгөнцөрт өвчин

Хумсны мөөгөнцөрт өвчин

  • Онихомикоз-гэдэг нь дерматофит, хөрөнгөлөг, хөгц мөөгөөр үүсгэгддэг хумсны мөөгөнцөрт өвчин.
  • Хүн амын 2-14% нь хумсны мөөгөнцөрт өвчин тохиолддог.
  • Тархалтанд уур амьсгал, нийгмийн байдлаас гадна нас, хүйс, мэргэжил нөлөөлдөг. 

Шалтгаан
Орчин үед хумсыг гэмтээдэг 50 гаруй зүйлийн эмгэгтөрөгч мөөг байдаг.
Эдгээр эмгэгтөрөгч мөөгийг 3 ангилдаг:

  1. Дерматофит
  2. Хөрөнгө мөөг буюу кандид
  3. Хөгц мөөг 

Эмнэлзүйн шинж:

  •  Хумсны ялтас зузаарах, нимгэрэх
  •  Хумсны өнгө өөрчлөгдөх -шарлах, харлах, цайрах
  •  Хумс ны ялтас хэврэг болж үйрэх

Эмчилгээ:

  • Системийн үйлчилгээтэй мөөгөнцөрийн эсрэг эм уух 
  • Хэсэг газрын эмчилгээ
  • Гэмтсэн хумсыг мэс заслаар авах
  • 1064нм урттай ND yag 

Хэрэв таны хумсанд дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандана уу.

АӨСҮТөвийн ЭЭОЗ Ц.Уранчимэг