Сорил тавиулах

Сорил тавиулах

Арьс хатгах сорил тавиулахын өмнө үйлчлүүлэгчид дараах зүйлсийг анхаарна

  1. Харшлын эсрэг эм ба тариаг сорил тавиулахаас 72 цагийн дотор уух болон тариулаагүй байх. Үүнд : Хлорфенамин, кетотифен, супрастин, диазолин, тавегил, димедрол гэх мэт.
  2. Удаан үйлчилгээтэй харшлын эсрэг дараах эмүүдийг сорил тавиулахаас 4-7 хоногийн өмнө уухгүй байх ёстой. Үүнд: Зиртек (cetirizine hydrochloride), кларотадин (loratadine), ливостин, селдан, астелин гэх мэт.
  3. Хамрын дусаагуурыг удаан хугацааны турш хэрэглээгүй байх.
  4. Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэлүүд хэрэглээгүй байх 
  5. Гарын шууны дотор талын арьс эмгэг тууралтгүй байна.
  6. Сорил тавиулсаны дараа үүссэн бэлцрүү, улайлт нь 2-3 цагийн дараа арилана. Маажиж оролдохгүй байх хэрэгтэй.