Оюутны эрүүл мэндийг дэмжих сар

Оюутны эрүүл мэндийг дэмжих сар

СЭТГЭЦ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ 

Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд амиа хорлолт нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Тухайлбал, амиа хорлон эндсэн 10-14 насныхны 66.7 хувь, 15-19 насныхны 72.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Шалгалт шүүлэг, анги дэвшилт, санхүүгийн бэрхшээлтэй асуудлууд, нийгмийн харилцаа, бүтэлгүй хайр дурлал, шинэ газар нүүн шилжин амьдрах зэрэг сэтгэл зүйн олон дарамт шахалт оюутнуудад байдаг. Үүнээс үүдэн сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгт өртөх нь олонтаа тохиолддог ба энэ нь цаашлаад амиа хорлолтын суурь шалтгаан болдог байна. 

Эдгээр сэтгэл зүйн дарамт шахалтыг зөвөөр даван туулж, стресс тайлах арга замд суралцсанаар оюутан таны СЭТГЭЦ ЭРҮҮЛ - БИЕ ЭРҮҮЛ байх болно.