🔰АӨСҮТөвийн ХАРШИЛ СУДЛАЛЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Б.САНГИДОРЖ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН” ГООР ШАГНАГДЛАА.💐💐💐

🔰АӨСҮТөвийн ХАРШИЛ СУДЛАЛЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Б.САНГИДОРЖ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН” ГООР ШАГНАГДЛАА.💐💐💐

🔰Эрүүл энхийн төлөө эрдэм мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ дайчлан ажиллаж, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан багш тандаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.👏👏👏                                                                                                                                                 Монгол орны ургамлын аймагт 31 овгийн 98 төрлийн 203 зүйл харшил төрүүлэгч тоост ургамал байгааг тэмдэглэн, нэрсийн цэсийг Латин, Монгол, Орос, Англи, Хятад хэлээр гаргаж, цэцэглэх үзэгдэл зүйн хуанлыг бүсчлэн тодорхойлж цэцгийн дохиурын тоос цуглуулах, ургамлын цэцэглэх цаг хугацаа, ургамал түүх газар нутгийг зааж өгсөн зөвлөмж заавар, цэцгийн тоосоор 10, гэр ахуй номын сан архивын тоосоор 4, амьтны үс ноосоор 6, хоол хүнсээр 5 нийт 25 нэрийн харшил төрүүлэгчийг ялган авч оношлуур сорилын өвөрмөц аллерген үйлдвэрлэх технологийн заавар 10-ыг боловсруулж 25-н стандарт шинээр батлуулсан, шинээр 3-н нэрийн технологийн заавар, 10-н нэрийн төсөл зэрэг үр дүнг хүлээлгэн өгсөн байна. Доктор Б.Сангидорж 105 илтгэл өгүүлэл хэлэлцүүлж хэвлүүлсний 57 илтгэл дотоодын онол практикийн хурлын хураангуй мэргэжлийн сэтгүүл эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн бүтээлд, 48 илтгэл, өгүүлэл олон улсын эрдэм шинжилгээний хурлын материалд, ОХУ, Итали, Израйль зэрэг улсын дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд Орос, Англи хэлээр хэвлүүлж эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг олон улсад мэдээлэх ажлыг амжилттай хийж байна 2006-2021 онд Харшил судлаач биохимич 3, харшил судлаач ургамал зүйч 3, ахуйн тоосны хачиг судлаач – 1 мэргэшүүлэн сургаж, 6 магистрын ажил удирдан хамгаалуулж, 5 докторын ажлыг удирдаад байна. ийнхүү түүний үр бүтээлтэй ажилласаныг төр өндрөөр үнэллээ.👏👏👏