Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиодог билээ.

May be an image of 1 person and text that says 'ундэсния эхиин суугээр хооллолтын 7 хоног ангир уургийн Aч холбогдол 1 ангир уураг нь шинэ терсен нярай хуухдэд аюултай нянгийн халдвараас сэргийлж, терсний дараа хуухдэд тохиолдож болох аливаа евчний эсрэг анхны дархлаа уусгэнэ. эхийн CYY эруул амьдралын ундэс www.ehemut.mn fb.com/ehemut fb.com/C4D'

 

Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийн нотлогдсон байдаг.

May be an image of 1 person and text

 

Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор уушгины хатгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

 

 

May be an image of one or more people and text

Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил, амьдрал, амжилтад нь чухал нөлөөтэй гэж үздэг .

 

Хүүхдээ хөхүүлснээр ээжүүдийн эрүүл мэндэд ч тустай. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулахын зэрэгцээ жирэмслэлт хоорондын зайг уртасгана.

May be an image of 1 person and text

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна.