Open
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО ЦАГДААГИЙН ГУДАМЖ-78
  • ЦАГИЙН ХУВААРЬ: ДАВАА - БААСАН : 08:30 - 16:30
Холбоо барих утас (+976) 70135036

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар, АӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Гэрээнд Эрүүл мэндийн салбарт эрдэм мэдлэгтэй энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах бүх түвшний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр стандарттай, сургалтын чанар технологийг шинэ түвшинд зохион байгуулахад хамтран ажиллахаар тусгалаа.

 

Уг арга хэмжээнд Улсын төв эмнэлэг 11, Үндэсний төв 7, Хувийн хэвшлийн эмнэлэг 3 нийт 21 эрүүл мэндийн байгууллагын захирлууд оролцлоо.

May be an image of 20 people
Сайн уу, бид танд хэрхэн туслах вэ?