Арьсны өвчин судлалын үндэсний төв нь даваагаас баасан гарагт 830-1630 хугацаанд өдөрт 350 – 400 үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаар арьс харшлын өвчин, эмчилгээний гоо заслын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн болон сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 27-ны 264/А/293 тоот тушаал эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны 06 тоот албан даалгавар, төвийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний А/07 тоот тушаалаар төлбөртэй тусламж үйлчилгээний зохицуулалт хийгдэж улсын төсөв бүрдүүлэн ажилладаг болно.
Үүнд : Дараах тохиолдлууд орно
- ЭМД төлөөгүй иргэн
- ЭМД-ын зарцуулах хэмжээ хэтэрсэн
- Ажлын бус цагийн яаралтай бус нэмэлт тусламж үйлчилгээ
- Ажлын цагаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийгдэх нэмэлт тусламж үйлчилгээ
- Гоо сайхны үйлчилгээнүүд
- Төр болон ЭМД хариуцдаггүй
- Шинэ технологи нэвтрүүлж байгаа. Тусламж үйлчилгээ үзүүлдэг болно.
Эмнэлгийн захиргаа