Open
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО ЦАГДААГИЙН ГУДАМЖ-78
  • ЦАГИЙН ХУВААРЬ: ДАВАА - БААСАН : 08:30 - 16:30
Холбоо барих утас (+976) 70135036

Төлөөлөн удирдах зөвлөл

Танилцуулга

2017 онд батлагдсан Монгол улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол улсын Засгийн газраас ЭМЯ, Сангийн яамтай хамтарч Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник туслалцааны 9701 МОН төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд 2020 оны 1 сараас Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвд тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан юм.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа сонгогдож Эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ц.Уранчимэгийг томилсон. 

ЭМС-н 2021 оны 04 сарын А/199 тушаалаар өмчлөгчийг төлөөлөх гишүүдэд өөрчлөлт орж 2021 оны 04 сарын 28ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №13 тогтоолоор Л.Энхсайхан томилогдон ажиллаж байна.

 

Сайн уу, бид танд хэрхэн туслах вэ?