Open
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО ЦАГДААГИЙН ГУДАМЖ-78
  • ЦАГИЙН ХУВААРЬ: ДАВАА - БААСАН : 08:30 - 16:30
Холбоо барих утас (+976) 70135036

Аврага тосон сувилал

Танилцуулга

Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250км-т орших Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянхар талын хөндийн урд хэсэгт газар зүйн өргөргийн 47 0 13 1 , уртрагийн 109 0 31 1  солбилцолд далайн төвшнөөс дээш 1300 метрт, Өндөрхаан хотоос баруун урагш 120 км, Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 6 км зайд Аварга тосон рашаан сувилал байрладаг.

130 гаруй жилийн түүхтэй байгалийн үзэсгэлэн жигдэрсэн баян хар талын хөндийд орших Аварга тосон нуурын шавар нь эмчилгээний өндөр ач холбогдолтой нь судлагдсан байна. Тосон нуурын зүүн урд 10км-д нүүрс хүчлийн хийт Аваргын рашаан байдаг. Хүмүүс эртнээс энэхүү шавар, рашаан хоёроор элдэв өвчнөө хослон эмнэж ирсэн учир Аварга тосонгийн рашаан сувилал хэмээн нэршжээ. Энд ойролцоо орших тосон нуур, аваргын нуур, ширгэсэн нуур гэсэн гурван нуур байдаг.

Тосон нуурын усны гадаргуугийн талбай 149,000 кв.м, нуурын дундаж гүн 2,5м, хамгийн гүнзгий газартаа 3,8-мээс ихгүй ба нуурын усны нийт эзлэхүүн 372,500кв.м болохыг судлан тодорхойлсон байдаг.

Тосон нуурын зүүн хойд талд 500м зайд 2 дахь Аваргын нуур, тосон нуурын өмнө талд 120м 3 дахь ширгэсэн нуурын хонхрын  42кв.м талбайд байдаг. Тосон болоод Аваргын нуурууд хурд тунадас болон газрын гүний усаар, харин 3 дахь нуур зөвхөн хур тунадсаар тэжээгддэгээс хуурайшилтын улиралд ширгэж хатсан байдаг.  

Манай АӨСҮТөвийн Аварга тосонгийн рашаан сувилал жил бүрийн 6-р сараас 9 р сарыг хүртэлх хугацаанд арьсны архаг өвчтэй хүмүүсийг 10-14 хоногоор хэвтүүлэн сувилж, эмчилж байна.

Сайн уу, бид танд хэрхэн туслах вэ?