Open
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО ЦАГДААГИЙН ГУДАМЖ-78
  • ЦАГИЙН ХУВААРЬ: ДАВАА - БААСАН : 08:30 - 16:30
Холбоо барих утас (+976) 70135036

Хүүхдийн тасаг

Танилцуулга

zahiral

АӨСҮТөвийн хүүхдийн тасаг нь   0-16 насны хүүхдүүдийг хүлээн авч, эмчлэх , сувилах үйл ажиллагаа явуулан хүүхдийн арьсны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус тасаг нийт 44 ортой, их эмч 3, сувилагч 6, асрагч 2, нийт 11  ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тусгай өрөө-1, тусгай дунд өрөө-1, энгийн өрөө-8, нярайн өрөө-1, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөө-1 эргэлтийн болон хүүхэд хөгжүүлэх өрөө-1, эмчилгээний-1, тарианы өрөө-1, эмчийн өрөө-2 байна.

Нярайн өрөөнд 03 сар хүртэл хүүхдийг хэвтүүлнэ. Хэрвээ ор сул байх үед өөрсдөө хүсвэл 8000 төгрөгний төлбөртэй хэвтэж болно.

АӨСҮТ-д өвчтөнг сахихад мөрдөх журмын дагуу 3-5 настай хүүхдийг сахихад хоногийн 500 төгрөг, 5-дээш настай хүүхдийг сахихад хоногийн 2000 төгрөгийг (ус,цахилгаан,дулаан,ор ашигласны хөлс) урьдчилан кассанд тушаана.

 

Тусгай өрөө хоногийн 10000 төгрөг (зурагт, хөргөгч, оо-ын өрөө, душ , 2 ортой)

Тусгай дунд өрөө хоногийн 5000 төгрөг (зурагт, хөргөгч, угаалтуур, 2 ортой )

Нярайн палат-1

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөө – 1

Эргэлтийн болон Хүүхэд хөгжүүлэх өрөө

Сайн уу, бид танд хэрхэн туслах вэ?